Би өөрийгөө мэднээ…
Адал явдалд дуртай гэдгийг. Энгийн, нэгэн хэвийн байдал намайг уйдаадаг гэдгийг. Тиймээс би үндсэн хийх ёстой юмныхаа хажуугаар ямар нэгэн юм хийх, эсхүл сонирхохыг үргэлж хүсдэг. Би тийм олон хобби, авьяастай биш байж магадгүй ч, бүх юмыг сонирхохыг, оролдож үзэхийг хүсдэг юм шиг байгаа юм.
Тиймээс ч би өөрийгөө гэртээ удаан байж чадах, ганцаараа байж чадах хүн гэж ер боддоггүй. Миний бие, оюун санаа надаас үргэлж ямар нэгэн адал явдал, шинэ зүйлсийг хүсэж байдаг. Магадгүй ханадаггүй ч байж болох юм.
Баярыг бол би ач холбогдол өгч тэмдэглэхийг, бялуу авбал хамгийн гоёыг нь, содон чаминыг нь авахыг боддог.
Хүнд бэлэг өгвөл заавал гоё баглаа, боодлоор гоёхыг хичээдэг.
Гадуур гарахаар болбол өмсөх хувцасаа урьдаас бодож, энэ дээр ямар ээмэг, ямар үс зохих болоо гэж боддог.
Хүнд мэндчилгээ бичвэл уртаас уртыг бичиж, мэндчилгээний картаа ч баярт нь тохируулахыг боддог.
Шинэ жилээр бол үргэлж энэ жил юу хийх вэ, энэ оны маань зорилго юу вэ гэж боддог. Бүх жилийн зорилго 100% биелэхгүй ч, зүгээр л ингэх нь надад сайхан байдаг.
Үе үе би амьдарлын талаар боддог. Тэгээд нэг тийм дурласан юм шиг л догдлоод явчихдаг. Ийм ийм юм хийж болох нь ээ. Би ингэх юмсан, тэгэх юмсан гэж боддог. Тэгээд яараад л явчихдаг.
Үнэндээ хорвоод чиний дурлаж болох, хийж үзэж болох 1000-н зүйл байдаг. Чи ганц л удаа амьдарна. Гэтэл тэр 1000-н зүйлээс 1-ийг л хийж үзсэн бол, тэгээд л үхчихвэл ямар их харамсалтай вэ. Тэр болгоноос авах, мэдрэх мэдрэмж бас л хэдэн 1000 байгаа.
Би тийм амьдарлаар л амьдрахыг хүсдэг. Би тултал нь амдарч, тултал нь мэдэрч, тэгээд одоо боллоо гэсэн цагтаа л үхэхийг хүсдэг хүн юм.
.... гэж жилийн өмнө medium-ийн драфтдаа бичиж байсан юм шиг байна кк. Дээрх мэдрэмжүүд хэвээрээ. Харин шинэ жилээр зорилго тавихаа больсон байна. Яагаад юм болоо?